Унаач хүүхдүүд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдүүд шагналаа гардлаа

Улсынхаа их баяр наадмын хурдан морины уралдаанд айраг түрүү авсан унаач хүүхдүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардлаа. Хурдан морь унасан хүүхэд бүр төрийнхөө их баяр наадамд унасан хүлгээ түрүүлүүлж,  цолыг нь дуудуулан, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс бэлэг авах юмсан гэх бяцхан мөрөөдөл тээдэг. Харин энэхүү мөрөөдлөө тэд өнөөдөр биелүүлж, цүнх дүүрэн бэлэг гардлаа.

Нэг зүйлийг онцолход, хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдүүдэд нас заан, хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэл өмссөн цагт наадамд оролцох шаардлага тавьдаг болсноор осол эндэл буурсан тухай албаныхан хэлж буй юм. Тиймээс эл дүрмийг зөвхөн улсын наадам гэлтгүй бусад бүсийн болоод бусад наадамд хэрэгжүүлэхийг Хурдан морины салбар хорооныхон бас уриалж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж