
Нийслэлийн шуурхай мэдээллийн албанд өнөөдрийн байдлаар осол, гэмтлийн дуудлага ирээгүй байна. Харин өчигдөр Тэрэлжид усанд автомашинтай хүмүүс орж, тусламж хүсч байгаа тухай мэдээлэл, мөн галын гурван дуудлага иржээ. Авто машинтайгаа гол гатлахаар явж байсан иргэд усанд сууж, Онцгой байдлын албаныхан уснаас татан гаргасан тухай холбогдох албаныхан мэдээлэв. Мөн энэ өдөр дөрвөн настай хүүхэд усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан мэдээлэл байна. Хур бороо элбэгтэй байгаагаас усны төвшин нэмэгдэж, гол аюултай болж байгаа тул амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр гол усны ойролцоо орхихгүй байх зайлшгүй тусламж хэрэгтэй үед яаралтайгаар хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтнуудад болон 102, 105 утсанд хандахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
У.БОЛОР