Саудын Арабт олон нийтийн эсэргүүцэл эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Саудын Арабт олон нийтийн эсэргүүцэл эхлэв

Эрх баригчид шиитийн нэгэн идэвхтэн Мухаммад аль-Фильфилийг хөнөөсний дараа хэдэн арван мянган шиит голдуу хүмүүс гудамжны эсэргүүцлийг эхлүүлжээ. Мухаммад аль-Фильфилийг өмнө нь шиитийн нэртэй имам  Нимр аль-Нимрийг хамгаалах жагсаалын үеэр хөнөөсөн байв. Имамыг цагдаа нар хөлөнд нь буудан шархдуулаад баривчилсан байжээ.

Катиф мужид Фильфилийг оршуулах үеэр гэнэтийн жагсаал болжээ. Залуучууд чулууг  цагдаагийнхан руу нүүлгэж, төрийн байгууллагууд руу шидлэхэд жагсагчдын зарим хэсэг тэднээс тусгаарлан салцгаасан байна.

Нимр аль-Нимр нь саудын эрх баригч отгийг Вашингтонтой холбоотой гэж тогтмол шүүмжилдэг юм. Тэрбээр 2009 онд шиитүүд амьдардаг Саудын зүүн хэсгийг тусгаарлахын төлөө уриалж байжээ.  Түүнийг өмнө улс орныг бутаргах уриалга гаргаж байхад нь баривчлаагүйг олон хүмүүс одоо сануулж байна. 

Албан ёсны шүтлэг нь суннитийн ислам болдог вант улсад шиитийг гадуурхах нь албан ёсны гэж болно.  Тухайлбал, тэднийг төрийн алба ба хүчний байгууллагын хариуцлагатай ажилд авдаггүй.  Гэхдээ шиитүүд голдуу амьдардаг нутгаас Саудын Араб нефтийн баялагаа авдаг.

Арабын олон оронд үймээн хөдөлгөөн эхэлж байх өнгөрсөн оны хоёрдугаар сард  Саудад шиитийн эсэргүүцэл гарсан ч эрх баригчид түүнийг хатуухан дараад зүүн хэсэгт санхүүгийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн юм. Гэлээ ч шиитийн эсэргүүцлийн уур амьсгалыг бүрэн дарж чадаагүй байна.

Саудын Араб  Башар Ассадын дэглэмийн эсрэг боссон босогчдод тусладаг. Гэсэн хэдий ч вант улс дотроо хатуухан дэглэм нь цөөнхийн эрх ашгийг нэмэгдүүлэхээс эрс татгалзаж байгаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж