Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд айраг түрүү авсан морьдын уяач болон хүүхдүүдэд бай шагналыг нь гардуулж байна. Одоогоор азарга, их нас, соёолон, хязаалан зэрэг насанд түрүү, айраг авсан морьдыг цоллон бай шагналыг гардуулаад байгаа юм. Шагналыг Хурдан морины салбар хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах тэргүүтэй гишүүд гардууллаа. Түрүү морьдод бай шагнал гардуулах ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ болж байна.
Г.Дарь