Уурхайчдын “хар марш”

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Уурхайчдын “хар марш”

“Тийм ээ, бид чадна! гэсэн уриаг лхагва гаригийн шөнө Мадридад орж ирсэн  хэдэн зуун уурхайчид цуурайтуулан жагслаа. Нүүрс олборлогчид улс орныхоо тал хэсгийг туулан нийслэлд ирээд өөрийн салбарын татаасыг 60 хувиар үгүй болгосныг эсэргүүцлээ. Тэд Засгийн газрын энэ алхамыг өөрийн салбараа хөмрүүлэхээс гадна 40 мянган хүнийг ажилгүй болгоно гэж үзжээ.

“Марш энд дуусч дайн эхэллээ. Сайд нар Үйлдвэрчний эвлэлтэй ярилцан тохирохоос татгалзлаа” гэж уурхайчид ярьж байна.

“Хар марш” гэж нэрлэгдсэн энэхүү 400 км-ийн жагсаал Испаний ерөнхий сайд төсвийн хэмнэлтийн талаар шинэ арга хэмжээ авсантай давхцлаа. Нэмүү өртгийн татвар, төрийн албан хаагчдын цомхотгол зэрэг нь уурхайчдын эсэргүүцэлд саад болсонгүй.

“Засгийн газрын авах гэж байгаа эдгээр арга хэмжээ нь ажилчин ангийн эсрэг авч байгаа  дээд зэргийн шударга бус үйлдэл. Тэд банкуудыг дэмжихээс илүүтэйгээр биднийг дэмжих хэрэгтэй” хэмээн нэгэн уурхайчин ярьж байна.

Энэ эсэргүүцлийн ажиллагаа хууль хяналтынхантай мөргөлдөөн үүсгэхэд хүргэжээ. Марш нийслэлд орж ирэхээс өмнө сөргөлдөөн гарч эхэлсэн байна. Резинэн сум, нулимас асгаруулах хийн өмнөөс тэд мод чулуу барин сөргөлдлөө. Хэд хэдэн хохирогчдын талаар мэдээлсэн байв. Сүүлийн мэдээгээр дал орчим хүн гэмтэл бэртэл авчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж