Испани 30 тэрбум еврог авна

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Испани 30 тэрбум еврог авна

Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар
Испанид тусламжийн эхний ээлжийн 30 тэрбум еврог сарын сүүлч гэхэд өгсөн
байхаар шийдлээ гэж Евро группын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдснийг
Agence France-Presse дамжуулсан байна.
 
Харилцан ойлголцлын тунхаглалд тэд долдугаар сарын хоёрдугаар хагаст
гарын үсгээ зурцгаах гэнэ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас гурван
хувьд төсвийн алдагдлыг хүргэх үүргийг Испанид өгч байна. Испани тэр
үүргийг 2014 онд биелүүлсэн байх ёстой юм.

Испани нь зургадугаар сарын сүүлчээр өөрийн банкуудад зузаатгал хийхэд
наад зах нь 100 тэрбум евроны тусламжийг Европын холбооноос албан ёсоор
хүссэн байлаа. Бие даасан шинжээчид Испанийн санхүүгийн салбарыг аврахад
62  тэрбум евро хэрэгтэй гэсэн байна. 

Зургадугаар сарын сүүлчээр  Fitch Ratings гэх чансааны агентлаг Испанийн
18 банкны чансааг буулгасан байв. Moody"s тавдугаар сарын дундуур
санхүүгийн 16 байгууллагын, Standard & Poor"s  агентлаг 13
банкнуудын  чансааг буулган үнэлжээ.

Бие даасан аудитийн шалгалт нь Испанид зээл олгох холбооны гол
шаардлагын нэг байсан юм. Испанийн санхүүгийн салбарын хямрал нь үл
хөдлөх салбарын асуудалтай 184 тэрбум орчим евро болоод байгаа зээлийн
улмаас үүсчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж