Палестины мөрдөн байцаагч “урвагч алуурчинг” олохыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Палестины мөрдөн байцаагч “урвагч алуурчинг” олохыг шаарджээ

Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоох комиссын тэргүүн Тауфик Тирауи Палестины Үндэсний Автоманомийн дарга асныг палестинчуудын хэн нэгэн урвагчийн тусламжтайгаар “алсан” гэж мэдэгдлээ. 

Тирауи хэлснээр, Арафатыг хөнөөсөн хариуцлагыг Израиль, АНУ хоёр, мөн тэдэнд тусалсан палестин хамсаатныхаа хамт үүрэх ёстой гэнэ. Израилийн ерөнхий аюулгүй байдлын албыг 2004 онд толгойлж байсан Ави Дихтер өөрийн гараар “раисийн” хоолонд хор холиогүй, Арафатын хүрээн дотор “урвагч” байсан нь лавтай гэж  Тирауи тэмдэглэсэн байна. Тэрээр тэр урвагч алуурчинг олоход хүчээ дайчлах нь чухал гэжээ.

Тэмдэглэхэд, хэсэг хугацааны өмнө Газын зурвасын Аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх албаны дарга асан Мухаммад Дахланыг лидерийн үхэлд буруутгаж байлаа.

Арафатын үхлийг тойрсон дуулиан "Аль-Жазира" телевиз Лозанна хотын Их сургуулийн цөмийн физикийн эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийн хийсэн шинжилгээнийг дүнг уншсаны дараа дэгдэв. Мэргэжилтнүүд Арафатын сүүлийн өдрүүдэд хэрэглэж байсан хувийн эд зүйлд дүн шинжилгээ хийгээд тэндээс цацраг идэвхт полоний бодисын агуулгыг олжээ. 

Үүний дараа Палестины тэргүүн Махмуд Аббас (Абу Мазен)  “раисийн” шарилыг нээн дахин шинжилгээ хийх үүрэг өгсөн байна. Шинэ мөрдөн шинжилгээг Иорданы доктор Абдалла аль-Башир удирдан явуулж,  Тирауин комисстай хамтран ажиллах юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж