
“Radiohead” болон Pink Floyd” зэрэг хамтлагууд Европын холбооноос гаргасан зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг эсэргүүцсэн гэнэ. Тэд уг хуулийн төслийг бүжигчид, хөгжмийн зохиолчид болон продюсерүүдийн эрх ашигт илүү нийцсэн гэж үзэж байгаа юм байна. Pink Floyd хамтлагийн дуучин Ник Мэйсон Европын холбоог хамтлаг дуучдад ашиггүй хууль боловсруулсан гэж буруутгажээ. Харин Европын холбооын комисс уг хуулийн төсөл нь хамтлаг дуучдын олдог ашгийг тэнцүү хуваарилахаар боловсруулагдсан гэж тайлбарлаж байгаа гэнэ. Учир нь уг хуулинд бүжигчид, продюсерүүд болон хөгжмийн зохиолчид бүтээл нь телевиз, радиогоор цацагдах болгонд ашиг авахаар заажээ.
Н.Энх