
Хүй долоон худагт наадмын хуушуур 900-1200 төгрөгийн үнэтэй байна. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаалж буй хуушуураас даруй 200-300 төгрөгийн үнэтэйгээр дээрх газарт хуушуур зарагдаж байгаа ч олдохгүй байгаа тухай наадамчид гомдол тавилаа. Уг нь Хүй долоон худагт өмнөх жилүүдийнхээс бараг хоёр дахин их хуушуурын гэр ажилласан ч наадамчин олны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа аж. Маргааш уяачдын наадам үргэлжилнэ, энэ үеэр эрлийз морьдын уралдаан болно. Тэр цагт хуушуурын үнэ өсөх вий гэдгээс наадамчид болгоомжилж байна.
Г.Даша