Попын хаан Майкл Жексоны алдарт “Bad” цомог мэндэлсний 25 жилийн ойд зориулсан баримтат кино дэлгэцнээ гарахад бараг бэлэн болсон гэнэ. Баримтат киноны найруулагчаар Spike Lee ажиллаж байгаа бөгөөд кинонд домогт дуучны тухай өөр хэний ч хараагүй, мэдээгүй чухал баримтуудыг дэлгэн харуулна хэмээн мэдэгджээ. Spike Lee кинондоо дуучин тайзны ард өөрийгөө хэрхэн буудаж байсан тухай сонирхолтой баримтыг дэлгэх аж. Майкл Жексон Bad цомгоо 1987 онд гаргасны дараа дэлхийд өөрийгөө тунхагласан хамгийн амжилттай аялан тоглолтоо хийсэн юм. Уг аялан тоглолт хөгжмийн ертөнцөд олон рекордыг эвдсэн билээ. Баримтат кинонд нэрт найруулагч Мартин Скорсиз, жүжигчин Вайсли Спайпс нар оролцсон гэнэ. Кинонд попын хааны хөгжимчид, менежерүүд, бүжиг дэглээчид болон продюсерүүдтэй хийсэн 40 гаруй хүний ярилцлагыг багтаасан байна. Попын хааны амжилтын эхний өдрүүд болон алдрын оргилд хүргэсэн цомгийнх нь тухай “Bad 25” хэмээх уг баримтат киног ирэх есдүгээр сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна.
Н.Энх