Кейти Холмс Николь Кидманаас зөвлөгөө авчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Кейти Холмс Николь Кидманаас зөвлөгөө авчээ

Холливудын дуулианы эзэн болоод буй жүжигчин Кейти Холмс нөхөр Том Крузаас салахаар нарийн төлөвлөсөн байсан гэнэ. Кейти нөхрөөсөө салахаар өргөдөл гаргасны дараа  гэрээсээ явж, байр түрээслэн, утасны дугаар, бие хамгаалагч нараа сольсон аж. Тэрбүү хэл нөхрийнхөө хуучин эхнэр Николь Кидман руу утас цохиж, яавал дээр талаар зөвлөгөө авсан гэнэ. Кейти Холмс охиноо ганцаараа асран хүмүүжүүлэх эрхийн төлөө хөөцөлдөж байгаа ч бүх зүйл хараахан шийдэгдээгүй байгаа аж. Жүжигчин Том Круз өмнө нь Николь Кидмантай гэрлэж, хоёр хүүхэд үрчлэн авсан байдаг. Гэвч тэдний гэрлэлт бүтэлгүйтсэний дараа Том өргөмөл хүүхдүүдийнхээ хууль ёсны халамжлан хүмүүжүүлэгч болж, Николийг тэдэнтэй ховорхон уулзуулдаг болсон гэдэг. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр өөртэй нь бараг ярьдаггүй байсан ч Николь Кейтиг ойлгож, түүнд “Амьдрал үнэхээр гайхалтай. Тиймээс  харамсах зүйл байхгүй” хэмээн хэлсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж