Ижил хүйстнүүдийг үзэн ядагч хадам ээж

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүдийг үзэн ядагч хадам ээж

Холливудын жүжигчин хос Брэд Питт, Анжелина Жоли нар Америкт ижил хүйстэн, гей, лесби хосууд бүгд гэрлэх эрхтэй болохоос нааш хуримлахгүй хэмээн хатуу амласан гэдэг. Гэвч Анжелина Жолигийн ирээдүйн хадам ээж Жейн Питт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг харин ч эсэргүүцдэг нэгэн бөгөөд саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрснийх нь төлөө буруутгаж, шүүмжилсэн захидлыг Миссури мужийн сонинд нийтлүүлсэн гэнэ. Харин “Булш ухагч” киноны од, жүжигчин Анжелина Жолиг хадам ээжийнх нь энэ үйлдэл галзууруулах шахсан гэнэ. Брэд Питтийн ээж гей, лесби нарын гэрлэлтийг жас ёсны биш, бузар гэсэн засаршгүй үзэл бодолтой нэгэн бөгөөд төрөлх Миссури мужийн Спрингпильд хотын сонинд нийтлүүлсэн захидалдаа “Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгч Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Митт Ромниг “жинхэнэ эр хүн” гэж магтсан гэнэ. Анжелина Жолигийн хадам ээжийн захидал сонинд нийтлэгдсэний дараа эгдүүцэж, зэвүүцсэн хүмүүс түүнийг элдвээр харааж, заналхийлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж