
Шведийн тэрбумтны хүүг америк эхнэрийнх нь үхэлд сэжиглэн баривчилжээ. Дэлхийн хамгийн баян хүн Ханс Кристиан Раусиныг өнгөрсөн даваа гаригт Лондоноос баривчилсан байна. Лондоны баячуудын хороолол дахь Ханс Кристиан Раусины гэрээс эхнэрийнх нь цогцсыг олсны дараа түүнийг бүсгүйн үхэлд сэжиглэжээ. Хөршүүдийнх нь хэлснээр Эва Раусин хар тамхинд ихэд донтсон нэгэн байсан гэнэ. Кристиан, Эва нар дөрвөн жилийн өмнө кокайн, геройн биедээ авч явсан хэргээр хоёул баривчлагдаж байсан нь тухайн үедээ хэвлэлийн гол сэдэв болж байжээ. Эва Лондон дахь АНУ-ын Элчин сайдын яаманд нэвтрэхдээ биедээ бага хэмжээний кокайн авч явсан нь тогтоогдсоны дараа гэрээс нь их хэмжээний хар тамхи илэрсэн тухай цагдаагийн бүртгэлд үлджээ. Тэрбумтнууд ял шийтгэлгүй өнгөрснөөс хойш даруухан амьдрах гэж хичээх болсон аж. Гэвч тэд Forbes сэтгүүлийн дэлхийн тэргүүн баячуудын тоонд жил болгон багтдаг юм. Тетра Пак савлагааны бүтээгдэхүүний ачаар тэрбумтан болсон Ханс Раусины хүү Кристиан нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг билээ. Тэрбумтны эхнэр нас барах хүртлээ хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалах хөтөлбөрүүд, буяны сангуудад хэдэн арван сая ам.долларын хандив өгч байжээ. Савлагаа үйлдвэрлэгч Тетра Пак компани Эвагийн үхэл болон Кристианы баривчилгааны талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.
Н.Энх