Өхөөрдөм хөөрхөн дааганууд дөнгөж сая барианд орж ирлээ. Газар газрын 300-гаад хурдан буян тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн хээр халзан, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан, айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Далайн ухаа, айргийн дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын уугуул "Гарьд зам" Н.Батбаярын халтар, айргийн тавд Төв аймгийн Баян сум П.Энхмөнхийн халиун тус тус хурдаллаа.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN