АНУ Мьянмарын эсрэг хоригоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

АНУ Мьянмарын эсрэг хоригоо цуцлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын компаниудыг Мьянмарт бизнесээ явуулахыг зөвшөөрч, эдийн засгийн хоригоо цуцалжээ. Мьянмарт өнгөрсөн сард болсон ардчилсан өөрчлөлтийн дараа Барак Обама тус улсын эсрэг авсан эдийн засаг, хөрөнгө оруулалтын хоригийг цуцлахаа амласан билээ. Учир нь Мьянмарын эрх баригчид улс орондоо ардчилсан өөрчлөлтийг авчирч, улс төрийн хоригдлуудыг шоронгоос сулласан юм. Дээрх алхмуудын дараа Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн дэлхийн улс орнуудаас тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан юм. Тейн Сейн “Financial Times”-т өгсөн ярилцлагадаа “Мьянмарт хөрөнгө оруулалтыг татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлагатай чухал үед эдийн засаг, санхүүгийн хоригуудыг цуцлах нь маш чухал” хэмээн ярьсан байна. Лхагва гаригт буюу өчигдөр Барак Обама “АНУ эдийн засгийн хоригуудыг цуцлах шийдвэрийг гаргасан нь Мьянмарын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж буйн том илрэл бөгөөд Мьянмарын ард түмэн энэ өөрчлөлтөөс ач тусыг нь хүртэх  болно” хэмээн мэдэгдсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж