Сонирхолтой барилдаанаар дүүрэн дөрвийн даваа

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Сонирхолтой барилдаанаар дүүрэн дөрвийн даваа

Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж буй хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Одоо тавын даваанд хүчтэнүүд ам авч удахгүй эхлэнэ. Энэ жилийн  наадмын хүчит бөхийн барилдааны 4-ийн даваа олон сонирхолтой барилдаан гарсан энэ даваанд улсын цолгүй 19 бөх боссоноос 5тав нь наадмаа үргэлжлүүлж, улсын цолны төлөө барилдах эрхтэй болж, наадамчин олноо цэнгүүлж байна.

Архангай аймгийн харьяат, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Амартүвшин, Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Пүрэвсайхан, Увс аймгийн харьяат, аймгийн арслан П.Бүрэнтөгс, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн заан Б.Сугаржаргал нар улсын цолны босго даваанд хүч үзэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж