Башар аль-Ассад “зуучлагч” томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Башар аль-Ассад “зуучлагч” томилжээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад шилжилтийн Засгийн газар байгуулах тухай үг цухуйлгасан гэж НҮБ-ын тусгай элч Кофи Аннан мэдэгджээ. Башар аль-Ассад Кофи Аннантай энэ долоо хоногт уулзахдаа сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөж, шилжилтийн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийгчийг хайж буй тухайгаа ярьжээ. НҮБ-ын  шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн оны гуравдугаар сард Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн иргэний дайны хөлд Сирид 17,000 хүн үрэгдээд байгаа юм. Женев дэх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын дараа Кофи Аннан хэвлэлийнхэнд “Башар аль-Ассад хэлэлцээр хийх хүнийг томилсон. Тиймээс бид тэр хүний талаар судалж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм. Сирийн Ерөнхийлөгч Дамаскад Кофи Аннантай уулзахдаа сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөлд хүрч чадвал зургаан сарын дотор шилжилтийн Засгийн газрыг байгуулж, улс төрийн хямралыг зогсооно гэж ярьсан аж. Сирийн дотоодын улс төрийн хямрал хяналтаас гарч иргэний дайн болон хувирч, гэм зэмгүй олон мянган хүний амь сүйдсэн тул АНУ болон өрнөдийн орнууд Башар аль-Ассадыг огцруулахаар олон улсын хамтарсан цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа боловч Аюулгүйн зөвлөлийн гишүүн хоёр улс ОХУ, Хятад эсэргүүцсээр байгаа билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж