Дөрвийн даваа шувтарч аймгийн шилдэг цолтнууд даваад байна

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Дөрвийн даваа шувтарч аймгийн шилдэг цолтнууд даваад байна

Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа үндсэндээ өндөрлөж байна. Талбай дээр өрнөж байгаа хоёр хос дөрвөн бөхийн барилдаанаар даваа өндөрлөх юм. Ц.Содномдорж Б.Батмөнхтэй, Ш.Уламбаяр Н.Батзаяатай тус тус барилдаж байгаа юм. Одоогийн байдлаар аймгийн арслан Р.Пүрэвдагва, Ж.Амартүвшин, П.Бүрэнтөгс, Б.Пүрэвсайхан, аймгийн заан Б.Сугаржаргал нарын шилдэгүүд начны даваанд гарахаар зэхэж сууна. Улсын цолтой бөх нэг хоёр бараг төрөхгүй байх магадлалтай байна. Уран барилдаант начин Л.Нямсүрэн улсын начин Д.Лхагвадоржийг хавирч давсан бөгөөд энэ хаврын турш тун бэлтгэл сайтай байсан билээ. Ө.Бат-Орших харцага улсын начин Ч.Баянмөнхийг, улсын начин Т.Санчир улсын харцага Ө.Даваабаатарыг, А.Цацабшир улсын начин М.Эрдэнэбатыг, Л.Пүрэвжав улсын начин Б.Амарзаяаг гээд гайхамшигтай сайхан барилдаанууд энэ даваанд өрнөлөө. Наадам сайхан болж байна….

ЭХ СУРВАЛЖ: WWW.GARID.HIIMORI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж