МУ-ын улсын Ерөнхий сайд Сү. Батболд, гэргий Отгонтуяагийн хамт төрийн наадмын түрүү халтар соёолонгийн уяагаар зочиллоо. Халтар үрээ МУ-ын Манлай уяач А.Батсүх буюу Тангаагийн уяанаас мордсон бөгөөд , Өмнөговь аймгийн Цогтцэцийсумынуугуул, “Таван толгой транст” ХК-ийн захиралХ.Түмэнбаярын адуу юм. Халтар соёолон энэ хавар гурван ч жижиг наадамд түрүүлжээ. Ерөнхий сайд түрүү соёолонгийн эздэд баяр хүргээд, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN