Ц.Цэнд-Аюуш: Соёолон айрагдуулах нь хийморь цогцолсоны шинж

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ц.Цэнд-Аюуш: Соёолон айрагдуулах нь хийморь цогцолсоны шинж

Нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш: Соёлон айрагдуулна гэдэг эзэн, уяач, унаач хүүхдийн хийморь цогцолсоны шинж


-Баяр хүргэе? Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна.  Морь хурдан, өргөн дэлгэр сайхан наадам болж манай уяаны оёолон үрээ айргийн дөрвөөр хурдаллаа.

-Цэнд-Аюуш уяач өмнө нь төрийнхөө их баяр наадамд соёолон түрүүлгэж байсан хийморьтой эр?

-Тиймээ, хэдэн жилийн өмнө  “Зоос” бор үрээгээ төрийнхөө их баяр наадамд түрүүлгэж байсан  бол энэ удаа хонгор соёолон айрагдууллаа. Соёлон морь айрагдуулна гэдэг эзэн уяач, унаач хүүхдийн хийморь цогцолсоны шинж.

-Хонгор үрээ өнгөрсөн жил хязааландаа мөн төрийнхөө баяр наадамд цулбуур өргүүлж байсан байхаа?

-Тиймээ, миний хуурай Сэлэнгэ аймгийн Орхон  сумын уугуул Ганболдын адуу. Эцэг нь Орхон, эх нь Хэнтий зүгийн гүү байдаг юм.

-Алдарт зургаан насанд хичнэн адуу уясан бэ?

-Нас болгонд гурван адуу уясан.

-Хэдхэн хоромын дараа даага мордох нь. Дааган хэмээх Цэндээ уяачийн хэдэн даага ямархуу байгаа бол?

-Сүүлийн үед даагаа тааруу уяад байгаа./инээв/ Бусад насыг гайгүй уяад байх шиг байгаа шүү. 

-Эрлийз ангилалд мордуулах уу?

-Мордоноо. Яаж зүгээр байхав. Хүн болгон уяж байхад.

Ярилцсанд баярлалаа.  Хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээг

А.МӨНХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж