Сугаржаргал дахин гурав давлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Сугаржаргал дахин гурав давлаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал улсын начин Ц.Одбаярыг барьц сонгоход нь давсан. Ингэснээр тэр төрийн их баяр наадамд дахин гурав давж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил мөн гурав давж дөрвийн даваанд улсын аварга О.Балжиннямт өвдөг шороодсон энэ залуу дараагийн даваанд бараг Г.Өсөхбаяр аваргатай оноолт таарах болов уу. Аймгийн арслан Болдын хүү Эрдэнэхүү улсын залуу начин Б.Амарзаяад өвдөг шороодсоноор дараа жилийн наадмыг хүлээх боллоо. Мөн аймгийн арслан Д.Болдбаатар улсын начин Ш.Жаргалсайханд шорооджээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GARID.HIIMORI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж