Ду дахин дор унаж, Санги, Чука нар үзэгчдийн суудалд

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ду дахин дор унаж, Санги, Чука нар үзэгчдийн суудалд

Монгол улсын начин Дугардоржийн Батбаяр хэдхэн хоромын өмнө улсын начин М.Эрдэнэбатад барьц сонгуулан уналаа. Ду начин 9 жилийн өмнө начин болж байсан бөгөөд түүнээс хойш олон удаа ийм барилдаан хийж байна. Мөн улсын начин Э.Энхбат аймгийн хурц арслан Ч.Батчулуунаас барьц сонгон хавирч давсан бол Л.Шинэбаатар бяртай начин Б.Сангисүрэнгээр, Б.Одгэрэл уран барилдаан Ж.Чулуунбатыг давхар шуудагнаас түрж тус тус даваад байна.  Одоо талбай дээр дөрвөн хос найман бөхийн барилдаан үргэлжилж байгаа.
Б.Амарзаяа Б.Эрдэнэхүү
Т.Санчир- Э.Баасандорж
Ш.Жаргалсайхан -Д.Болдбаатар
Ц.Одбаяр- Б.Сугаржаргал гэсэн цолонд ойрхон бөхчүүд залуу начингуудтай хүч үзсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GARID.HIIMORI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж