Улсын начин Л.Нямсүрэн аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлан барилдсан. Хоёр бөхийн барилдаан маргаантай болж дахихад Нямсүрэн начин тун ч даацтай уран өмсөж өвдөг шороодуулав. Мөн улсын начин Б.Батмөнх зүүн талдаа тонгорч Н.Адъяабатыг, Ч.Баянмөнх Л.Лха-очирыг мордоход хутгаа болгож, П.Ганхүү Амарын Батмөнхийг хөмөрч тус тус даваад байна. Мөн Б.Гончигдамба Б.Батдоржийг, Бо.Батжаргал улсын начин С.Багахүүг орхижээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GARID.HIIMORI.MN