Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээдэг соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 270 гаруй хүлгийн дунд хязааландаа төрийн их баяр наадамд айрагдаж түрүүлсэн Манлай уяач Б.Мөнхтөрийн Ембүү буурал, МУ-ын Алдарт уяач Б.Далайн халтар, С.Ганболдын хонгор буурал, Д.Одгэрэлийн хүрэн зэрэг хүлгүүд багтжээ. Түүнээс гадна бүсийн наадмын хоёр айргийн эзэн Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн халтар, бүсийн наадмын нэг айргийн эзэн Ц.Базаррагчаагийн Сүлд бор, бүсийн наадмын хоёр айргийн эзэн Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга, бүсийн наадмын нэг айргийн эзэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын ухаа зээрд, бүсийн наадмын нэг айргийн эзэн МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хүрэн, улсын наадмын нэг айргийн эзэн, улсын заан Д.Бумбаярын бор, бүсийн наадмын нэг айргийн эзэн М.Халиуны хонгор, бүсийн наадмын нэг айргийн эзэн Б.Найдандоржийн Үүлэн бор, бүсийн наадмын нэг айргийн эзэн П.Баянхүүгийн хүрэн халзан, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн Б.Батаагийн бор, бүсийн наадмын нэг айргийн эзэн Э.Эрдэнэчулууны шарга зэрэг төрийн зарлигт наадамд цулбуур өргүүлсэн хурдан хүлгүүд шандас шалгаж байна.