-Бор морь Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Баяр хүргэе?
-Баярлалаа. Баяр жаргалтай мөчүүдэд үргэлж хамт байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний бор морь төрийн их баяр наадамд гурван жил дараалан айрагдлаа. Их баяртай байна.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бол?
-Ер нь дээгүүр сайхан давхиж байсан даа. Манай галынхан сунгаануудаа Дорнод аймагтаа хийгээд наадмын өмнөхөн Хүй долоон худагт ирсэн.
-“Дорнын унага”-чууд энэ наадамд хэдэн адуутай ирсэн бол?
-Зургаан насанд 60 гаруй адуутай ирсэн. Одоогоор дөрвөн насны морьд уралдан, манайхан нэг түрүү, хоёр айраг аваад байна. Маргааш даага, соёолон мордуулна. Гайгүй сайхан байгаа болохоор найдаж л байна.
-Эрлийз ангилалд “Дорнын унага” галаас магадлалтай хүлгүүд цөөнгүй бий байх?
-Байгаа, байгаа. Гэхдээ төрийн наадамд газар газрын хурдан хүлгэд уралдаж байгаа шүү дээ. Тэр утгаараа яаран дуугарч болохгүй байх. Ямар ч байсан гурван насанд гурвууланд нь мордуулна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаануудад чинь амжилт хүсье.