Оросын цэргийн хөлөг Сирийн эргийг зорив

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Оросын цэргийн хөлөг Сирийн эргийг зорив

Оросын цэргийн хөлөг Сирийн эргийг зорив

Шумбагч онгоцтой тэмцэх том хөлөг "Адмирал Чабаненко" ба десантын гурван том цэргийн хөлөг онгоц Оросын Североморск баазаас Газар дундын тэнгисийн зүг хөдөлжээ. Цэргийн дипломат эх сурвалжийн мэдээгээр, хөлөг онгоцнуудын энэ аянд Балтийн флотын "Ярослав Мудрый" хайгуулын хөлөг ба туслах флотын онгоцнууд нэгдэх гэнэ. Мөн Севастополиас Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү Хар тэнгисийн флотын “Сметливый” эсминец замдаа гарсан байна.

Хойд флотын хөлөг онгоцнуудын бүрэлдэхүүнд тэнгисийн явган цэргийн анги багтаж байгаа гэнэ. Аянд гарсан хөлөг онгоцнууд Тартус боомтоос материал-техникийн хангамжаа авах юм байна.

Энэ удаагийн аян Сирийн хямралтай огт холбоогүй, “Тэнгисийн флотын байлдааны бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажээ. Тэдний энэ аян хэдэн сарын турш үргэлжилж, аравдугаар сард дуусах гэнэ. Нэг сар гаруйн өмнө Америкийн телевизийн NBC сувгаар ОХУ-ын тэнгисийн явган цэргийг Сирид илгээсэн тухай мэдэээлсэн ч хожим батлагдаагүй билээ.

Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж