Үндэсний их баярын наадмын цэнгүүн жил бүрийн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болдог билээ. Уламжлал ёсоор өнөөдөр орой нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, “Улаанбаатарын үдэш” цэнгүүндээ саатна. Уг цэнгүүнд урлаг, соёлынхон ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэй наадамлах юм. Цэнгүүн Сүхбаатарын талбайд 17.00-23.00 цагийн хооронд болно. Үүний дараа баяр наадмын ёслолын буудлага болох юм.
А.ЗУЛ