Татварын орлого 24,5 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Татварын орлого 24,5 хувиар нэмэгджээ

Татварын нийт орлого зургадугаар сарын байдлаар өмнөх жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 414.6 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар нэмэгджээ. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 104.4 тэрбум төгрөг буюу 49.8 хувь, бусад татварын орлого 148.1 төг буюу 44.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 118.4 тэрбум төгрөг буюу 19.1 хувь,  орлогын албан татварын орлого 29.7 тэрбум төгрөг буюу 8 хувь, гадаад худалдааны татварын орлого 11.8 тэрум төгрөг буюу 7.9 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн тухай үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого татварын орлого ийнхүү нэмэгдэхэд хамгийн их нөлөөлжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд олшрох болсонтой холбоотой гэнэ. Учир нь сүүлийн үед боловсон хүчнүүд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хувийн аж ахуй нэгжүүдэд орох сонирхолтой болсон учраас компанийн зүгээс энэхүү шаардлагыг зайлшгүй биелүүлэх хэрэгтэй болж буй юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж