Оч бутаргаж, гал маналзуулсан их морьд дөнгөж сая барианы зурхайд орж ирлээ. Төрийн наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан 400 гаруй хурдан хүлгийг МУ-ын Манлай уяач, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн магнайллаа. Харин аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравтБүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын халзанАйргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бортус тус хурдаллаа.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN