Агаарын тээвэр эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Агаарын тээвэр эрэлттэй байна

Монгол Улс хагас жилийн байдлаар агаарын тээврээр 1876.3 тонн ачаа тээж, давхардсан тоогоор 321.3 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 917.1 тонн буюу 95.6 хувь, зорчигчдын тоо 87.1 мянган хүн буюу 37.2 хувиар өсчээ.  Ийнхүү тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөн нь тээврийн салбарын орлого хагас жилд 74.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.1 тэрбум төгрөг буюу 19.2 хувиар өссөнд нөлөөлсөн байна.

Агаарын тээвэр нэмэгдэж буй нь хөгжингүй орнуудын тийш хөтлөх нэгэн боломж хэмээн албаныхан дүгнэж байна. Монгол Улсад агаарын тээвэр 1930 оноос үүсч хөгжсөн бөгөөд тээвэрлэлтийг Монголын тээвэр зуучийн компаниуд 1990 оноос хийж эхэлжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж