Цагдаагийн дарга нар бригадын генерал болох бололтой

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар бригадын генерал болох бололтой

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 158 дугаар зарлигт нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн Штабын даргын цэргийн цолны зэрэглэлийг бригадын генерал болгох зорилгоор зарлигийн төсөл боловсруулжээ. ЦЕГ-ын дарга хошууч генерал цолтой бусад дарга нар нь ажилласан жилээрээ  авсан хурандаа цолтой.Төсөл хэрэгжвэл цагдаагийн удирдах ажилтан хурандаа нар бригадын генерал цолтой болох нь.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж