Улсын филармонийн дуучин Л.Насанбуян энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд “Universe best songs 2012” наадмын оролцогчдын хамт зүлэг ногоон талбайд гарч, ая дуугаа өргөсөн юм. Дэгжин загвар бүхий хувцсаар гоёдог түүний энэ жилийн баяр наадмын гоёл энгийн бус байлаа. Тэрбээр үндэсний хуцвсыг орчин үеийн хэв маягт оруулсан, бие барьсан алтан шар өнгөтэй гоёлын дээлээр гангарч, сувдаар чимэглэсэн гал улаан толгойн унжуурга, улаан торгон бүс, улаан туфль хослуулан өмссөн нь олны нүдийг хужирлаад авсан шүү. Хэдийгээр “Universe best songs 2012” наадамд аман хүзүүдсэн ч урлагийнхан түүнийг поп дива Б.Сарантуяагийн гарын шавь, басхүү шаггүй авьяастай дуучин гэдэг юм билээ.
А.ЗУЛ