
Германи, Индонези хоёр цэргийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Тухайлбал, Индонези Германаас 100 байлдааны танк худалдан авах гэнэ. Индонези Германы Leopard-2 танк авах талаар Индонезийн Сусило Бамбанг Юдхойоно Германы канцлер Ангела Меркельтай хэлэлцээр хийснийхээ дараа “Бид хийж чадахгүй бүгдээ нөхөрсөг орнуудаасаа худалдан авах ёстой” хэмээн мэдэгджээ.
Ангела Меркелийг Индонезид айлчлахын өмнө тус улсын хэвлэлээр Leopard 2A6 маркийн 100 танк авах хүсэлтэй гэсэн Батлан хамгаалахын орлогч сайдын яриаг нийтэлсэн байлаа. Эдгээр танкуудын 15-ыг ирэх аравдугаар сард нийлүүлэх бололтой.
Ш.МЯГМАР