“Boeing” 75 онгоц худалдав

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

“Boeing” 75 онгоц худалдав

"Фарнборо" гэх нисэх хүчний үзэсгэлэнгийн үеэр Америкийн Air Lease Corporation “Boeing 737 MAX8” маркийн 60 онгоц, “737 MAX9” маркийн 15 онгоцны захиалга өгч, эдгээр ангиллын агаарын хөлгийг захиалсан лизингийн анхны компани болов.

Нийт 75 хөлгийн хатуу захиалга өгсөн лизингийн корпораци мөн “737 MAX” маркийн  25 агаарын хөлгийн опцион авсан байна. Онгоц үйлдвэрлэгчийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр нийт захиалгын үнэ 7,2 тэрум ам.доллар болсон байна.

MAX8 ангиллын "Боинг”-ууд нь өмнөх загваруудаас илүү хэмнэлттэй бөгөөд экологийн сайн үзүүлэлттэй. Өнөөдөр Boeing ийм ангиллын мянгаад онгоцны захиалга аваад байгаа. Тухайлбал саяхан Австралийн Virgin Australia компани “737 MAX8” маркийн 23 онгоцны захиалга өгчээ.

Агаарын хөлгийн эрэлт их байгаа учраас “Boeing” жилийн эхнээс “B737 MAX” онгоцнуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Хоёрдугаар сард нисэхийн холдинг түүхэндээ томоохон гэрээ хийсэн байлаа. Индонезийн  Lion Air нисэхийн компани 201 ширхэг Boeing 737 MAX ба 29 ширхэг Boeing 737-900ER онгоц авахаар болжээ. Захиалгын үнэ нь  22,4 тэрбум доллар ба мөн л 150 онгоцны опцион авсан байв.

Их Британийн Хэмпшир гүнтний нутагт "Фарнборо" салон хоёр жилд нэг удаа явагддаг, дэлхийн томоохон үзэсгэлэн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж