Нийслэлийн Захирагчийн албанаас энэ жил наадмын талбайг “зах” болгохгүй хэмээж байсан. Тиймээс 500 гаруй худалдааны зөвшөөрлийн 60 гаруй хувь нь зөвхөн хуушуур худалдаална гэж байсан. Гэвч иргэд бараа зарж, нарны шүхэр, усны гутал болон өндөг зэргийг худалдаалж байна. Наадмаар хориглосон худалдаа, үйлчилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа. Хэрэв зөвшөөрөлгүй бараа бүтээдэгдэхүүн борлуулсан тохиолдолд торгуулийн болон бараа, бүтээгдэхүүнийг хураах арга хэмжээ авч байгаа гэлээ. Мөн хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өндөр байна гэж иргэд ярьж байна. Ялангуяа ус, ундаа болон чанасан мах, айрагны үнэ энгийн үеийнхээс өндөр байгаа тухай хэлж байлаа.
Ш.ЧИМЭГ