Хятад шатахууны үнийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Хятад шатахууны үнийг бууруулав

Шатахууны хамгийн том хэрэглэгч улс Хятад шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг таван хувиар бууруулжээ. Хятадад сүүлийн хоёр сарын хугацаанд шатахууны үнэ гурав дахиа буурч байгаа нь энэ аж. Гэвч зарим шинжээчид үүнтэй зэрэгцэн шатахууны хэрэглээ эрс нэмэгдэх вий гэж анхааруулж байгаа гэнэ. Сүүлийн үед гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж Хятадын хурдацтай өсч байсан эдийн засагт нь удаашрах явц ажиглагдаж эхэлсэн юм. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос мэдээлснээр шатахууны жижиглэнгийн үнэ тонн тутамд 420 юань буюу 65,90 ам.доллараар, дизель түлш тонн тутамд 400 юаниар буурчээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж