Драмынхан “хүннү” загвараар гоёлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Драмынхан “хүннү” загвараар гоёлоо

Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэхэд боллоо. Энэхүү нээлтийн арга хэмжээнд УДЭТ-ын уран бүтээлчид оролцон хүндэтгэл үзүүлсэн юм.

Драмынхны хувьд өнөө жилийн наадмын гоёл “хүннү” загварын дээл байлаа. Өнгөрсөн жил тус театрын тайзнаа “морилж”, монгол омогшлыг бадраасан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн гол дүрүүд жүжигтээ өмссөн бахархам загвар бүхий үндэсний дээл, хувцастай наадамчин олонтой мэндлэв.

Наадмын нээлтийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан бөгөөд ёслол, хүндэтгэлийг түлхүү харуулсан нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж