Хиллари Клинтон Лаост айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Лаост айлчилж байна

Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Лаос улсад түүхэн айлчлалаа эхэллээ. Лаос Улсад сүүлийн тавин жилийн хугацаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга анх удаа өндөр дээд хэмжээний айлчлал хийж буй нь энэ юм. Хиллари Клинтоны энэ удаагийн айлчлал Азид нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх АНУ-ын дипломат бодлогын нэг хэсэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистан, Ирак дахь арав гаруй жилийн дайны дараа хурдацтай өсч буй Азийн зах зээлд чиглэсэн бодлого явуулж байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Лаос дахь айлчлалын үеэр тус улсын коммунист Засгийн газрын тэргүүн, Гадаад харилцааны сайд нартай уулзаж, Вьетнамын дайны үед Лаост америк цэргүүдийн хаясан хэдэн арван сая тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж