“Apple”-ийн iPad Хятадын зах зээлд гарна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн iPad Хятадын зах зээлд гарна

“Apple” корпораци энэ сарын 20-ноос эхлэн Хятадын зах зээлд шинэ iPad бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ. Тус корпораци саяхан бүтээгдэхүүнээ тус улсад нэрээр нь гаргах эрх олж авсан байна. “Apple” корпораци 2000 онд дээрх нэрээр бүтээгдэхүүнээ гаргах эрх олж авсан гэх Хятадын  Proview  компанид 60 сая ам.доллар төлөхийг зөвшөөрсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ нэрээр нь гаргахаар болж байгаа юм байна. Хятадын компани бүтээгдэхүүнийх нь нэрийг ашигласан хэмээн “Apple”-ийн таблет бүтээгдэхүүнийг тус улсад худалдаалахыг эсэргүүцсэнээс дээрх маргаан дэгдсэн аж. Хятад улс “Apple”-ийн хувьд хамгийн том зах зээл тул тус корпораци шинэ iPad бүтээгдэхүүнээ нэрээр нь гаргахаар шийдсэн гэнэ. “Apple”-ийн шинэ  iPad  Хятадын зах зээлд 499 ам.доллараар, хуучин загвар нь 399 ам.доллараар худалдаалах аж. “Apple”-ийн iPad-ийн хамгийн сүүлийн загвар өнгөрсөн гуравдугаар сард АНУ болон Европын хэд хэдэн оронд худалдаанд гарчээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж