Үндэсний их баяр наадмын өдрүүдийн “брэнд бүтээгдэхүүн” хуушуурын үнэ энэ жил 800-1000 төгрөгийн хооронд байна. Жил бүр хуушуур ховор байна гэх яриа гардаг. Харин өнөө жилийн наадмаар Баяр наадмын зохион байгуулах комиссоос нийт 500 гаруй аж ахуй нэгжид Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон юм. Зах зээлийн жишгээр энэ жил наадмын хуушуурын үнэ бага зэрэг нэмэгдсэн ч хүрэлцээтэй байгаа тухай наадамчин олон ярьж байна. Өнгөрсөн жилийн наадмаар хуушуурын үнэ 500-800 төгрөг байсан, харин энэ жил үнэ нэмэгдэх болсон шалтгааныг худалдаачид махны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байлаа.
Ш.ЧИМЭГ