Стоунхенжид галын наадам эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Стоунхенжид галын наадам эхлэв

Лондон 2012 Олимпийн наадамд зориулж Стоунхенжийг үлгэрийн мэт ер бусын гэрэлтэй, гайхамшигт ертөнц болгон хувиргаж байгаа гэнэ. Олимпийн наадмын үеэр Дэлхийн соёлын үнэт дурсгалын нэг Стоунхенжд нар жаргамагц тэр бүх гайхамшиг эхлэх аж. Стоунхенжийн гэрэлтүүлэг чимэглэлийг нь Францын урлагийн групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ үйл явдал нь гурван сар үргэлжлэх соёлын арга хэмжээний нэг хэсэг гэнэ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Стоунхенжийн зочид гийчэд Европын  хамгийн том галт цагираг, галын буудлагыг үзнэ хэмээн ярьжээ. Стоунхенжд өчигдөр эхэлсэн галын хүрээлэн маргааш хүртэл үргэлжлэх гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж