Адель хоёр сарын дараа амаржих гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Адель хоёр сарын дараа амаржих гэнэ

Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэй болсон баярт мэдээг бусдад дуулгах гэж яардаг ч Их Британийн дуучин Адель тийм хүн биш гэнэ. Адель ээж болох гэж буйгаа удаан нууцалж, хоёр сарын дараа амаржина гэдгээ саяхан мэдэгджээ. Дуучин бүсгүй бүтэлгүй хайрын гуниг шаналал дүүрэн дуунуудаараа хамгийн их борлогдсон цомгийн эзэн болсон бөгөөд Грэммийн хөгжмийн наадмын хамаг шагналыг хамсан билээ. Хуучин найз залуу нь түүнийг ижил хүйстэн найзаар нь сольсон ч Адель Саймон Конеки гэгч залуутай үерхэх болсон юм. Грэммийн наадмаас зургаан төрөлд шагналын эзэн болсныхоо дараа Адель хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч хувийн амьдралаа төвхнүүлнэ гэж амлаж байсан нь ийнхүү биелж байгаа бололтой. Тарган гэж байнга шүүмжлүүлдэг Адель хэдэн сарын өмнөөс фитнест явахаа больсон нь сониуч хүмүүсийн асуултад хариулт өгчээ. Нэгэн найзынх нь хэлснээр Адель ирэх есдүгээр сард амаржих бөгөөд сүүлийн үед гэрээсээ бүр гарахаа больсон гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж