Сонголт сайтай Жастин Тимберлейк

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Сонголт сайтай Жастин Тимберлейк

Холливудын жүжигчин Жессика Биел сүйт залуу дуучин Жастин Тимберлейкийг загварын мэдрэмжтэй, сонголт хийхдээ сайн гэж магтсан гэнэ. Жессика Биелийн хэлснээр сүйн бөгжийг нь Жастин сонгосон аж. Хувийн амьдралаа олонд дэлгээд байх дургүй хос өнгөрсөн Зул сарын баяраар сүй тавьж, гэр бүлийнхэнтэйгээ даруухан тэмдэглэсэн гэдэг. Харин сүйт бүсгүй нь сонголт сайтай гэж магтсан дуучин Жастин Тимберлейк сүйн бөгжээ 130,000 ам.доллараар авсан гэнэ. Колорадогийн нэгэн жижиг хотоос ирсэн жүжигчин бүсгүй гэрлэж, хүүхэдтэй болохдоо Холливудын ажлаа бүр мөсөн орхихоор төлөвлөж байгаа аж. Жүжигчин Жессика Биелтэй сүй тавьсан Жастин Тимберлейк өмнө нь дуучин Бритни Спирс, жүжигчин Камерон Диаз нартай үерхэж байсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж