Мэргэн буучид олимпийн нийслэлийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид олимпийн нийслэлийг зорилоо

Олимпийн наадмын тэмцээн, уралдаан эхлэх мөчид ойртон буй энэ үед Монголын баг тамирчдын түрүүч өнгөрсөн долоо хоногт Лондонг зорьсон билээ. Харин Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатаар ахлуулсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Н.Баяраа нарын буудлагын багийнхан өнөөдөр хилийн дээс алхаж байна.

Олимпийн хөтөлбөрийн дагуу буудлагын тэмцээн нээлтийн ёслолын маргааш өдөр буюу долдугаар сарын 28-нд болох юм. Тиймээс Монголын мэргэн буучид тухайн газар орны цаг агаарт дасан зохицож, цагийн зөрүүгээ арилгахаар ийнхүү олимпийн нийслэлийг зорьж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж