Азарганы уралдаанд эхний аравт хурдалсан хүлгэдээс гурав нь УИХ-ын гишүүдийн адуу байлаа. Манлай уяач, “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн Ембүү халзан азарга түрүүлсэн бол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул УИХ-ын гишүүн асан, Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд айргийн гуравт хурдалж, Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал наймаар давхисан. Ийнхүү төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд төрийн түшээд одтой байлаа.
А.Энхжил
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN