Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Улс ,бүс, их хурд уралдаануудын түрүү айргийн эзэд мордсон энэхүү уралдааныг Манлай уяач Д.Бат-Эрдэнийн өнгөрсөн жилийн түрүү, бүсийн наадмын нэг айргийн эзэн Ембүү халзан магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Ц.Бямбасайханы хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд, айргийн дөрөвт519 дугаартай унаач хүүхэдтэй хонгор, айргийн тавд 928унаач хүүхэдтэй хээр азарга тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа. Тун удахгүй бид морины комиссын албан ёсны мэдээг хүргэх болно.
Тодмагнай сайттай хамт байсан эрхэм уншигч та бүхэнд баярлалаа.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN