Мубаракийн хөвгүүдийг дахин шүүж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Мубаракийн хөвгүүдийг дахин шүүж эхлэв

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хөвгүүд Гамаль ба Аля хоёрыг үнэт цаасны наймаагаар хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутган шүүж байна. Шүүхийн эхний хуралдаан долдугаар сарын 9-нд Каир хотноо болжээ.

Өөр нэг бизнесмений гэр бүлийн хамт Хосни Мубаракийн хөвгүүдийг Египетийн Al Watany банкны үнэт цаасыг  арилжих явцад залилан хийсэн гэж  буруутгаж байна. Харин тэд шүүхээс тулгаж буй ялыг эрс үгүйсгэж байгаа юм. Өмгөөлөгч нь тэднийг суллахыг шаардсан ч шүүгч тэднийг хорионд үлдээжээ. Бусад сэжигтнүүдийг батлан даалтад гаргасан байна.

“Egypt Independent” сонинд өгүүлснээр Мубаракийн хөвгүүд ба хамсаатнууд нь тэр хууль бус арилжаагаар 2,5 тэрбум египетийн фунт буюу 413 сая ам.доллар завшин түүнийг гадаадын банкуудаар гүйлгүүлэн завшсан гэнэ. CNN энэ тухай Гамаль, Аля хоёр 85 сая ам.доллар хууль бусаар завшсан гэв. Одоо тэдний данс хаалттай бөгөөд улс нь мөнгийг эргүүлэн авахыг шаардаж байгаа юм.

Хосни Мубаракийн бага хүү Гамаль 2000 оноос эрх баригч Египетийн Үндэсний ардчилсан намын улс төрийн хороог толголж эцгийнхээ залгамжлагч гэгдэж байв. Том хүү Аля нь улс төрөөс хол байсан ч зарим нэг мэдээгээр эцгийнхээ холбоо сүлбээг ашиглан хөлжжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж