Аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэн: Аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд мөн айрагдсан
– Баяр хүргэе. Үрээ чинь аман хүзүүнд хурдаллаа?
-Тэглээ. Төрийн наадмын эхний өдөр морь айрагдуулсандаа баяртай байна. Улсын наадмаа зорьж Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас ирсэн.
-Буурал үрээ өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Өнгөрсөн жил даагандаа Дорноговь аймгийн наадамд айрагдаж байсан адуу. Өнөө хавар аймгийнхаа Аварга хүлэг шалгаруулах уралдаанд айрагдсан.
-Сүхбаатарчуудаа юу гэж дамжуулах бол?
-Энэ жил манай аймгийн 70 жилийн ой болно. Мөн Алтан Дарь-Эхийн овооны тахилгатай. Тод магнай сэтгүүлээр дамжуулаад Монголынхоо нимйт ард түмэнд болон Сүхбаатарчууддаа аз жаргал хүсч, сайхан наадахыг ерөөе.
Г.ОЮУН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.todmagnai.mn