Д.Болдын наадмын гоёл

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Д.Болдын наадмын гоёл

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп”-ыг тунхаглан үндэсний дээлээр гоёх болсон билээ. Д.Болд жийпний үнэтэй гэгдэх, “хүннү” загварын цэнхэр дээл, “Swarovski” шигтгээтэй дээлээр гангарч, залуусыг хуйлруулаад байсан юм. Тэрбээр энэ жилийн наадмын гоёлоо н.Лхагваа хэмээх уран гартнаар урлуулж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан бол өнөөдөр дуучин Д.Болд тэрхүү дээлээрээ гоёлоо. Тэрбээр өнөөдөр 15.00 цагт Соёлын төв өргөөнөө болсон “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн тоглолтод наадмын шинэ гоёлоо өмсч оролцсон юм. Д.Болд энэ удаад “хүннү” загварын улбар шар өнгөтэй дээл, малгайн хамт хослуулан гоёжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж