шүдлэнгийн уралдаанд 294 үрээ бүртгүүлснээс 40 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдаж, 250 гаруй хурдан буян гарааны зурхай руу хөдөллөө.
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан тэрхүү ажнай бол Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын зээрд юм. Өнгөрсөн жил даагандаа улсын наадамд дөрөвт давхиж байсан энэ хурдан буян ийнхүү төрийн наадмын түрүү боллоо.
Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямцэрэнгийн буурал хурдалсан байна. Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр давхижээ. Хээр үрээ өнгөрсөн жилийн аман хүзүү Б.Наранхүгийн хээр азарганы төл бөгөөд өвлийн уралдаануудад тогтмол дээгүүр давхиж байсан юм. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар хурдалжээ. Б.Ганзориг уяач ийнхүү сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд морь айрагдуулж байгаа юм.
Айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар тус тус давхижээ. Харин зургаад нийслэлийн Алдарт уяач, “Гачуурт хурд” уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы халтар Халтар үрээ энэ хавар болсон олон уралдаануудад түрүүлж айрагдсан юм.
Бид тун удахгүй морин салбар комиссын албан ёсны мэдээг хүргэх болно.
Эх сурвалж: www.todmagnai.mn